Сүүлийн хэдэн сарын гол нууц арай гэж тайлагдлаа. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхий сайд В.Путин нэр дэвшинэ, ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалтыг тэргүүлнэ. Харин одоогийн ерөнхийлөгч хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэх боломжоо яагаад ашигласангүй вэ гэдэг асуулт хэдэн өдөр хариултгүй байлаа. Харин өнөөдөр оросын тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчид,улс орны 1-р хүн ерөнхийлөгч Д.Медведевээс энэ болон бусад ард түмний сэтгэлийг зовоож байгаа асуултуудад хариулт авлаа.

   Та яагаад өөрийнхөө оргилуун сэтгэлийг дарж хоёр дахь удаагаа нэр дэвшсэнгүй вэ? гэсэн гол асуултаар Д.Медведевтэй хийсэн ярилцлага эхэлсэн юм. «Ард түмэн, эх орондоо ашиг тусаа өгч чадах юм бол миний гол оргилуун сэтгэл биелэгдэж байгаа нь тэр. Энэ жаахан бадрангуй сонсогдож байж болох юм, гэхдээ энэ бол үнэн. Харин учир зүйн хувьд гэх юм бол. Үүнээс өмнө В.Путинг, Д.Медведевийг “Нэгдсэн ОУ” нам л ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан юм. Тэгэхлээр бид улс төрийн нэг хүчийг л төлөөлж байна гэсэн үг шүү дээ. Нэг улс төрийн хүчинд хамаарагдаж байж, ижил төсөөтэй итгэл үнэмшилтэй байж бид хоорондоо өрсөлдөх болж байна уу гэсэн асуултыг тавиад үздээ. “Тэд улс төрийн тавцан дээр гарч ирэн, бид маргалдах болно, бид уралдах болно гэж хэлэхийн оронд ийм зүйл хийлээ”гэх мэтийн улс төрийн илэн далангүй яриаг би зөндөө л сонсож байсан. Харин ямарч оронд ингэдэггүй л юм. Улс төрийн нэг хүчийг төлөөлж байгаа хүмүүс хэн хаана ажиллахаа л сонгодог юм. Жишээ нь Барак Обама, Хиллари Клинтонтой өрсөлдөж эхэллээ гэж бодоод үздээ. Тэр хоёр хоёулаа Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвших жагсаалтад байсан уу гэвэл байсан. Харин хамгийн сайн үр дүнд хүрэх шийдвэрийг тэд гаргасныг би санаж байна. Бид ч бас тийм л шийдвэр гаргасан юм. Одоогийн ерөнхийлөгч нийлээд өндөр итгэл хүлээж байна гэдгийг мэдэрхэд таатай байна. Ерөнхий сайд В.Путин одоогийн байдлаар манай орны хамгийн нэр хүндтэй улс төрч, түүний рейтинг нь асар өндөр байгаа гэдэгт би анхаарал хандуулахыг хүссэн юм. Бид хоёрыг хооронд нь маргалдуулж улс төрийн тавцан дээр өрсөлдүүлэхийг хүссэн хүмүүс байсан л байх. Харин ийм юм болохгүй гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Бид 12-р сард парламентын, 3-р сард ерөнхийлөгчийн сонгуулиудад ялахыг хүсч байна. Харин өөрсдийнхөө оргилуун сэтгэлийг гүйцэлдүүлэхийн тулд биш юм шүү» гэж Дмитрий Медведэв хэллээ.

    «ОУ-ын парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиудын дүн урьдчилан шийдэгдсэн гэж ярьж болохгүй. Сонголтыг ард түмэн л хийдэг энэ бол хоосон үг биш үнэн хэрэгтээ тийм л юм. Ямар ч улс төрийн хүчин, улс төрийн зүтгэлтэн сонгуульд ялагдаж болно” гэж Д.Медведев онцлон тэмдэглэлээ. Өнгөрсөн 4 жилд явуулсан түүний өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого засгийн газарт үргэлжлэх болно гэж ирээдүйн ерөнхий сайд Д. Медведев амласан байна. «Зогсонго байдал бий болохгүй.  Харин болж байгаа сонгуулийн өмнөх тэмцэл “хурц ширүүн тэгэхдээ эелдэг болно гэдэгт итгэж байна. Үүнд шаардлагатай эрх зүйн бүх механизмууд манайд байгаа билээ" гэж ерөнхийлөгч мэдэгджээ.