Сахалинд зэвсэг нуусан гурван газрыг илрүүлсэн байна. Энэ нууц газар Дэлхийн 2-р дайны үед зөвлөлт, япон улсуудад үйлдвэрлэсэн мин, гранат, дэлбэлэгч хэрэгсэлүүд, орчин үеийн зэр зэвсэг зэрэг байжээ. Сахалины 1945 оны үеийн байлдаан болсон газруудад зөвлөлт, японы цэргүүдийн цогцсийг эрж хайх ажлыг 20 гаруй жил хийж байгаа “Пионер” цэрэг, эх оронч сангийн гишүүд, Холбооны аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд хамтран ажиллаж энэ нууц складыг олсон байна. Энэ олдворын тухай тодорхой мэдээлэлийг цагдаагийн газарт өгч хууль бус зэвсгийн наймаанд холбогдолтой хүмүүсийг эрж хайж байна.