Ливи улсад өнгөрсөн долоо хоногт булааж авсан химийн зэвсгийг урьд нь Муаммар Каддафигийн дэглэм Химийн зэвсэг хориглох байгууллагад /ХЗХБ/ бүртгүүлсэн байжээ. Төв байр нь Гаагад байдаг ХЗХБ-ын хэвлэлийн алба өчигдөр энэ тухай мэдээлсэн байна. Урьд нь мэдээлээгүй байсан ямар нэгэн шинэ нөөцийн тухай ливийн эх сурвалжууд манай байгууллагад мэдээлээгүй гэж хэвлэлийн албаны мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. “Энэ нөөцийг найдвартай хадгалан хамгаалж түүнийг зүй бусаар ашиглах боломжгүй байлгах нь ХЗХБ-ын хувьд чухал юм” гэж тус байгууллагын ерөнхий захирал Ахмед Узюмджю мэдэгдсэн байна. ХЗХБ-ын өмнө хүлээсэн Ливи улсын үүрэг хариуцлагыг одоо тус улсын түр засгийн газар үүрэх боллоо.