Ерөнхий сайд Владимир Путин бол манай улсын хамгийн нэр хүндтэй улстөрч бөгөөд түүний рейтинг өндөр байгаа тул 2 дахь удаагаа нэр дэвшихгүйгээр шийдсэн гэж ерөнхийлөгч Д.Медведев ярьсан байна. “Нэгдүгээр суваг”, “Орос орон”, “НТВ” зэрэг эх орны телевизийн тэргүүлэх 3 сувгийн удирдагчидтай ярилцах үеэрээ төрийн тэргүүн ингэж мэдэгдсэн юм. Энэ ярилцлагыг баасан гаригийн орой москвагийн цагаар 20.30 минутад дээрх сувгуудаар нэвтрүүлэх болно. Өнгөрсөн долоо хоногт Д. Медведев, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг В.Путинд санал болгосон ба өөрөө засгийн газарт ажиллана гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд зөвшөөрснөө илэрхийлсэн. Хэрвээ ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэх юм бол 2011, 2012 онуудад засаглалыг солилцох урьдчилсан хэлэлцээр Путинтэй хийсэн байсан гэж Дмитрий Медведев хэлсэн байна. Сонгуулийн дүн шийдэгдсэн гэж ярьж байгааг хариуцлагагүй, өдөөн хатгасан явдал гэж ерөнхийлөгч нэрлэсэн байна.