Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээг нэн даруй хүчин төгөлдөр болгохын төлөө ОУ тэмцэж байна гэж ОХУ-ын ГХ-н сайд Сергей Лавров мэдэгдлээ. Өчигдөр тэрээр  Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын Бэлтгэл комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Тибор Тоттой уулзсан байна. Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээг ОУ олон улсын хууль эрх зүйн нэг чухал хэрэглүүр гэж үзэж байна. Дэлхий дахинд цөмийн зэвсгийг чанартай төгөлдөржүүлэх болон тархаахад энэ хэрэглүүр найдвартай халхавч болох ёстой. Гэрээний талаарх ОУ-ын зарчмын байр суурийг Лавров баталлаа. Энэ гэрээ “цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх болон бүрмөсөн устгах даяарчлалын хэлбэрийн” нэг элемент нь болох ёстой гэж С.Лавров үзэж байна. Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээг 1996 онд санаачилсан. Гэвч Иран, Хятад, Израиль, АНУ зэрэг 9 орон батласны дараа хүчин төгөлдөр болох ёстой.