Палестиныг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх ажил хүндрэлтэй харин ажиглагч улсын статустай болгох нь хамгийн бодитой зам юм гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Палестины өргөдлийг авч үзэх ажил хэдэн долоо хоног ч үргэлжилж мэднэ. Палестиныг НҮБ-д элсүүлэх үү үгүй юу гэсэн зөвөлгөөг Шинэ гишүүн элсүүлэх хороо АЗ-д бэлтгэж өгөх ёстой. Энэ шатанд багагүй хүндрэл учир нь гэж оросын дипломатч онцлон тэмдэглэсэн байна. Өөр нэг хувилбарыг ОУ, тус байгууллагад санал болгоно. АЗ-ийн эерэг зөвөлгөөтэй тогтоолыг бэлтгээд түүнийг санал асуулгад оруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг ОУ Палестиныг НҮБ-д элсүүлхийн төлөө саналаа өгнө гэж Чуркин санууллаа. Хэрвээ АЗ-д эерэг санал асуулга болох юм бол палестинчууд дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг мэдрэх ба энэ нь хэлэлцээрийн явцыг тогтворжуулна. НҮБ-ын АЗ-д палестины өргөдөл болон Палестин, Израилийн хоорондох хэлэлцээрийг сэргээх асуудлыг зэрэг хэлэлцэж болно. Хэлэлцээр хийх асуудлыг палестинчууд үгүйсгэхгүй байгаа ба харин юуг хэлэлцэхээ тэд мэдэх хэрэгтэй байгаа юм гэж Чуркин нэмж хэлсэн байна.