0Сонгуулийн дүнг урьдчилан тодорхойлох аргагүй, учир нь түүнд ямар ч улстөрч ялагдаж болно гэж ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев үзэж байна. Сонголтыг ард түмэн л хийдэг энэ бол хоосон үг биш үнэн нь тийм л юм гэж оросын тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчидтай уулзахдаа төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Ямар ч улс төрийн зүтгэлтэн сонгуульд ялагдаж болно. Орос улсын болон бусад улсын түүх үүнийг нэг бус удаа харуулж ирсэн гэж Д. Медведев тэмдэглэлээ. “Хэн ч юунаас ч дархлагдаагүй. Хэний төлөө саналаа өгөхөө хүмүүс өөрсдөө л шийдэх ёстой” гэж ерөнхийлөгч хэлсэн байна. “Хэн нэгэн, аль нэгэн улс төрийн хүчний төлөө саналаа өгсөн, өгөөгүйгээр манай ард түмэн эцсийн сонголтоо хийж чадна. Энэ бол жинхэнэ ардчилал мөн" гэж Д.Медведев хэлсэн байна. ОУ-д энэ оны 12-р сарын 4-нд парламентын сонгууль, 2012 оны 3-р сард ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох юм. Өнөө орой москвагийн цагаар 20.30 минутад оросын телевизийн үндсэн сувгуудаар Медведевийн ярилцлагыг бүрэн эхээр нь үзүүлэх болно.