НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний 8 нь палестиныг НҮБ-д нэгтгэхийн төлөө саналаа өгөхөд бэлэн байна. АЗ дээр палестины өргөдлийн төлөө саналаа өгөхөд Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Ливан, Нигери, Габон зэрэг улсууд бэлэн байна. Палестины үндэсний засаг захиргааны ГХЯ-ны тэргүүн Рияд аль-Малики өнөөдөр ингэж мэдэгдлээ. Одоо 10 дахь саналын төлөө ажиллаж байна. Ингэж чадвал Палестины гуйлт биелэгдэх юм. НҮБ-ын АЗ дээр нааштай санал хураалт болсон ч гэсэн АНУ өөрийн хориг тавих эрхийг ашиглаж шийдвэрт хаалт хийнэ гэж мэдэгдсэн билээ.