Афганистан дахь зэвсэгт мөргөлдөөн, замын дэргэдэх дэлбэрэлт зэрэг хүчирхийлэлийн хэлбэр 2011 онд 2010 онтой харьцуулахад 39%-иар өссөн байна. НҮБ-ын мэдээгээр өнгөрсөн хугацаанд Афганистанд хүчирхийлэл 2100 удаа гарсан байна. “Зэвсэгт мөргөлдөөн, гар хийцийн бөмбөгөөр дэлбэлэх явдал урьдын адил ихэнх нь байна гэж” НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийнхөө илтгэлд мэдэгдсэн байна. Хэд хэдэн амиан золиослогч алан хядагчид оролцсон “хүнд алан хядах халдлага” 50%-иар ихэссэн байна гэж НҮБ-ын илтгэлд дурдсан байна. Тоо баримтуудаас үзэхэд 10 жил үргэлжилж байгаа дайны идэхижилт багасах нь битгий хэл улам бүр нэмэгдэж байна гэж “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлсэн байна.