Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна. Дараа нь энэ далбаа 2013 оны 7-р сард Бүх дэлхийн зуны Универсиадыг хүлээн авах Казань хотдоо эргэж очих юм. Хятадын Шеньчжэнь хотод 8-р сарын сүүлчээр болсон Универсиад-2011наадмын хаалтын ажиллагааны үеэр оюутны спортын далбааг Казань хотод дамжуулсан билээ. Татарстаны нийслэл хот 2 жилийн турш Оюутны спортын олон улсын хөдөлгөөний билиг тэмдэг болсон  ОСОХ-ны далбааны албан ёсны хадаглагч болсон юм. Цагаан дэвсгэр дээр янз бүрийн өнгөтэй манай гаригийн таван тивийг билэгдсэн таван одын дунд “U” үсэгтэй энэ далбааг 2013 оны оюутны тоглолтын үеэр өргөх болно. Харин “Казань-2013” зохион байгуулах хорооныхон Универсиадын  далбааг манай орны бүх оюутнууд харах ёстой гэж шийдсэн юм. Тэгээд нэг тусгай галт тэрэгний цувааг “Универсиад танай хотод” гэсэн бичгээр гоёод ОУ-ын оюутны хотуудаар аялуулсан билээ. Энэ маршрутад Доод Новогород, Самар, Санкт-Петербург, Москва, Екатеринбург, Владивосток зэрэг 17 хот багтсан юм гэж Оросын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Матыцин тэмдэглээд: «2013 оны Универсиадын ажилд оюутнуудаа илгээх болон хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа улс орны тэргүүлэх их сургуулиуд байдаг ОУ-ын хотуудаар ОУОС-ын далбааг аялуулах төслийг бид санал болгосон юм. Универсиад нь зөвхөн Казанийн хувийн төсөл байгаад зогсохгүй аль болохоор олон оюутан, их сургуулиуд оролцсон төсөл байгааасай гэж бид хүссэн юм. Энэ агуу том үйл явдалд оролцох хүсэлтэй залуучууд, оюутнууд, тамирчид маш олон байгааг бид олж харлаа гэж тэр ярилаа.

   Энэ үеэр Универсиадад бэлтгэх ажил Казань хотод бүрэн хэмжээгээр өрнөж байгаа ба зарим нэг ажил графикаасаа түрүүлж явна. Жишээ нь 13 мянган гаруй тамирчид амьдрах ёстой Универсиадын тосгоныг аль хэдийн бариад дууссан. Сар бүр л спортын шинэ объектуудыг хүлээлгэн өгч байна. Универсиад эхлэхээс хоёр жилийн өмнө дэд бүтцийн ихэнх хэсэг нь баригдсан бөгөөд ашиглагдаж байна. Бараг 60 объект одоо бэлэн болоод байна. Тэдгээрийг тэгээс эхлэн барьсан буюу сэргээн засварлалт хийсэн юм. Усан спортын төв, Универсиадын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аврагын тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэн хоёр бараг бэлэн болоод байна. Эдгээр байгууламжуудыг оюутан залуучууд ашиглах болно гэж итгэлтэй хэлж болохоор байна» гэлээ.Казань хотод зөвхөн спортын байгууламжуудыг бариад зогсохгүй Универсиадын үеэр ажиллах сайн дурынхныг бэлтгэж байна. Наадмын үеэр 20 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөөд байна.Универсиад-2013 наадмын үеэр ажилласан сайн дурынхан 2014 оны Сочи хотын Өвлийн Олимпын наадамд оролцох бүрэн боломжтой юм. Тэдний үнэлэж барашгүй туршлага маш их хэрэгтэй бөгөөд “Сочи-2014” зохион байгуулах хороо тэднийг авна гэдгээ илэрхийлээд байна. Ойрын жилүүдэд Орос улс, хөнгөн атлетикийн болон усан спортын дэлхийн аврага, хоккейн дэлхийн аврага, хөл бөмбөгийн дэлхийн цом зэрэг олон улсын томоохон олон уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм. “Казань-2013” зохион байгуулах хороо, универсиадын түүхэнд байгаагүй хамгийн шилдэг оюутны тоглолт явуулна гэж амлаж байна.            .