ОУ-ын БХЯ  нөөц нь хэт ихэссэн тул Калашниковын АК-74 автомат буунаас татгалзахаар шийдсэн байна. Жанжин штабын дарга Николай Макаровын хэлснээр манай улсад байгаа дайчлагын нөөц нь хэрэглээнээс 10 дахин их байгаа юм. ОУ-ын цэргийн агуулахуудад зөвлөлтийн үеэс хуримтлагдсан хэдэн сая нэгж автомат буу байгаа гэж шинжээчид үнэлэж байна. Бууг маш сайн арчиллаа гэхэд 15-20 жил л хэрэглэж болно. Зэвсэгт хүчнийг шинэчлэх хөтөлбөртэй холбогдуулаад цэргийнхэн автомат бууны орчин үеийн загварыг хэрэглэхийг сонирхох нь мэдээж шинэ бууг   “калашников”-ын үндсэн үйлдвэрлэгч “Ижмаш” ойрын ирээдүйд үйлдвэрлэж эхэлнэ. “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко ярихдаа: «Шинэ загваруудын тактик, техникийн үзүүлэлтүүдэд тавих шаардлагаа БХЯ өндөржүүлж байгаа. Байдлаас харахад энэ бодлогын хүрээнд аж үйлдвэр автомат бууны шинэ загварыг боловсруулж байгаа бололтой» гэлээ. Харин АК-74 загварын хувьд гэх юм бол түүнийг аль хэдийнээ шинэчлэсэн. Энэ нь АК-74М бууны суурин дээр бий болгосон Калашниковын автомат бууны 200 дахь загвар юм гэж Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков тэмдэглээд: «Энэ шинэ загварын буун дээр оптикийн болон шөнийн дуран зоосноор бай онолтыг 1,5-2 дахин нарийвчлалтай болгох ба тусгалыг 500 метр хүртэл уртасгана. 200 дахь загварын автомат нь америкийн болон баруун германын армиудын зэвсэглэлийн үндсэн загваруудтай ижил юм. Одоо “Ижмаш”-д Калашниковын автоматыг солих шинэ автомат бууны загварыг боловсруулж байх шиг байна. Энэ загвар бай онолт болон галлах чадвараараа давуу байх болно» гэв.

    Тухайн үед зөвлөлтийн армийг шинэ автомат буугаар зэвсэглэх асуудлыг шийдэж байхад агуу зохион бүтээгч Михаил Калашниковын домогт автомат буу найдвартай, хэрэглэхэд энгийн байдлаараа уралдаанд шалгарч байсан билээ. Үүнээс үүдээд л хэдэн арван оронд түүнийг хэрэглэх болсон юм гэж  Константин Сивков тэмдэглээд: «Америкийн М-16 винтов үйлдвэрлэлийн өндөр соёлоороо ялгардаг юм. Хүнд нөхцөл байдалд жишээ нь элсэн дунд тэр огт ажилладаггүй байна. Харин  Калашниковын автомат ямарч нөхцөлд усанд, элсэнд ер нь хаана ч байсан ажилладаг юм. Энэ бууг дуран хараатайгаар ойрын зайн байлдаанд тэр тусмаа хотын дотор хэрэглэдэггүй юм» гэлээ. “Ижмаш” нэгдэл шинэ загварын бууг боловсруулж эхэлсэн, 2011 оны сүүлч гэхэд цэргийнхэнд хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна. Шинэ автомат буу дэлхийн ижил төрлийн хамгийн сайн буунуудтай өрсөлдөх чадвартай гэж тус заводын зохион бүтээгчид батлаж байна. Нэг бууны суурин дээр тусгай анги нэгтгэлийнхэн болон бусад шаардлагуудад нийцүүлсэн янз бүрийн хувирал байх бололтой. Шинэ автомат буу “калашников”-ын бууны сайн бүхнийг тэр дундаа найдвартай байдал, хэрэглэхэд энгийн зэргийг өвлөсөн байх ба орчин үеийн нөхцөлд байлдаан явуулахад тохирсон цоо шинэ зарчмын боломжуудаараа ялгарах бололтой.