Хятадад суугаа АНУ-ын консулын хэлтсийн хамгаалагч асан 31 настай Брайан Андервудыг тагнуул хийсэн хэргээр Лос-Анжелест баричиллаа. Хятадын төлөөлөгчидөд захидал явуулсны дараа түүнийг Холбооны аюулгүй байдлын алба сонирхож эхэлсэн байна. Захидалдаа тэрээр хятадуудтай “ажил хэрэгч гэрээ байгуулахыг хүсэж байгаа тухайгаа” бичсэн байсан гэж “Рейтер” агентлаг уламжилсан байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай мэдээг хятадын талд дамжуулсан хэргээр шүүх түүнд ял оноосон байна. Хаашаа ч явж болохгүй гэсэн заалттай байсан ч америк нөхөр зугтахыг оролдсон тул түүнийг баривчилсан байна. Хэрвээ Андервудыг буруутай гэж тогтоох юм бол бүх насаар нь хорих ял тулгаж мэднэ.