ОУ-д  мансууруулах чанаргүй олсны ургамлыг аж үйлдвэрийн хэмжээнд ургуулахыг Улсын мансууруулах бодист хяналт тавих газраас санал болгосныг шинжээчид янз бүрээр хүлээж авлаа. Энэ санаачлага оросуудыг олсны ургамлаас гаргаж авсан зүйлд сонирхолтой болгож мэднэ гэж үзэж байна. Харин олсны ургамлаас гаргаж авсан тос, үр зэрэг нь аж үйлдвэрийн олон салбарт ихээхэн хэрэгцээтэй байгаа юм.Олсны ургамлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхийн тулд ОУ 10 тэрбум орчим рубль зарцуулж чадна. Энэ төслийг зохиогчид болох Улсын мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих газрын ажилтнуудын үзэж байгаагаар энэ мөнгийг дор нь л олно. Нэг талаас олсны ургамлын түүхий эд олон салбарт шаардлагатай байна. Нөгөө талаас түүний үйлдвэрлэл улс оронд ойролцоогоор сая орчим ажлын шинэ байр бий болгоно. Мансууруулах чанаргүй олсны ургамлыг ургуулахын аюулгүй байдал, ашиг тусыг дэлхийн туршлага болон манай орны түүх харуулж байна гэж Улсын мансууруулах бодист хяналт тавих газрын тэргүүн Виктор Иванов мэдэгдээд: «Олсны ургамлын үйлдвэрлэлийг хөгжүүлсөн дэлхийн түүхийг авч үзэх юм бол АНУ, Канад, Хятад, Бразил улсууд болон Европын орнуудын засгийн газар нь нилээн их түлхэц өгсөн байх юм. Канад улсад ойрын хэдэн жил олсны ургамлын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг 8 дахин нэмэгдүүлэхээр санал болгож байна. Одоо манай улсад 1000 гектар газарт л олсны ургамал тарьж байна. Тэгэхэд 60-аад онд энэ ургамлыг тарьсан талбай 600-700 мянган гектар байсан юм. Улсын дэмжлэгггүйгээр энэ санаачлагыг биелүүлэх аргагүй» гэлээ.

    Ноднин жил оросын эрдэмтэд мансууруулах чанаргүй олсны ургамлын гайхамшигтай сортыг гаргаж авсан ба түүнээс гаргаж авсан тосоор тархинд цус харвах болон судасны бөглрөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Олсны ургамлын түүхий эдийг анагаахын салбарт өргөн хэрэглэдэг юм. Мансууруулах чанаргүй олсны ургамлаас эм гаргаж авах тал дээр ОУ анхных болж магадгүй.Мансууруулах чанаргүй олсны ургамлыг өргөн хэрэглэх хоёрдах газар бол нэхмэлийн үйлдвэрлэл юм. Одоогоос хэдэн зууны өмнө жирийн олсны ургамлын мансууруулах чанрыг мэдэхгүй байх үед  ОУ-д түүгээр даавуу хийдэг байсан юм. Одоо гэхэд олсны ургамлын түүхий эдээс гаргаж авсан даавуугаар хийсэн хувцас үнэхээр эрэлт хэрэгцээтэй байна гэж ОУ-ын Нэхмэл ба хөнгөн үйлдвэрийн хүндэт ажилтан, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч Илья Хандриков ярьж байна. «Энэ түүхий эдээр бүтээгдхүүн хийх нь маш зөв юм. Ямар түүхий эд ашиглах нь ямар хамаа байнаа хамгийн гол нь чанар шүү дээ. Олсны ургамлаас гаргаж авсан даавуу экологийн хувьд цэвэр маш бөх юм. Энэ түүхий эдээс зуун зуунд даавуу хийж байсан юм. Хорин жилийн өмнө ЗХУ байхгүй болсон, ОУ-д өөрийн гэсэн хөвөн байхгүй байна. Тэгэхлээр түүнийг орлуулагчийг л хайх хэрэгтэй биздээ» гэж Илья Хандриков ярилаа.

   ОУ-д ургуулахаар төлөвлөж байгаа аж үйлдвэрийн олсны ургамалд зохих хэмжээний мансууруулах бодис агуулагдаж байгаа гэж шинжээчид сануулж байна. Тэгэхлээр тэр бага ч гэсэн аюул дагуулж байгаа гэж Москвагийн Эрхийг хамгаалах төвийн удирдагч Михаил Салкин тайлбарлаад: «Мансууруулах бодисонд хамааралтай нөхдүүд энэ ургамлаас мансуурах зүйл гаргаж авхыг тэртэй тэргүй оролдоно. Биологийн салбарын хувьд гэхэд аль нэг ургамлыг өөр нэгтэй эрлийзжүүлж олсны ургамлын шинэ хэлбэрийг гаргаж авч болно. Тэр үед түүнийг хориотой уу үгүй юу гэдгийг ялгаж салгахад хэцүү болно. Ингэснээр хууль эрх зүйн тодорхой бус байдал бий болно» гэлээ.Аж үйлдвэрийн олсны ургамлыг ургуулах шаардлага байгаа эсэх талаар Төрийн Думд ч санал зөрөлдөөн гарлаа. Ардын төлөөлөгчдийн ихэнх нь Улсын мансууруулах бодист хяналт тавих газрын санаачлагыг дэмжиж байгаа боловч тус байгууллага бүх тариалангийн талбайд хяналт тавих, энэ саналыг амьдралд хэрэгжүүлэх явцад үндсэн санаанаасаа гажихгүй байх ёстой.