С-300 пуужингийн цогцолбор нийлүүлэх гэрээнээс ОУ татгалзсан тул түүний үнийг буцааж өгсөн гэж Иран улсын БХЯ-ны сайд Ахмад Вахиди лхагва гаригт мэдэгдсэн байна. Гэрээг буцаснаас болж Иран улсад үүссэн хохиролыг ОУ-аас төлүүлэхийн тулд олон улсын бүх шүүх байгууллагуудаар явахад бэлэн гэж сайд ярьсан гэж ЭФЭ агентлаг мэдээлжээ. ЭФЭ агентлаг Иран улсад ОУ-ын буцааж өгсөн мөнгөний хэмжээг дурдаагүй байна. 9-р сарын эхээр “Рособоронэкспорт” компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин, ойролцоогоор 167 сая долларын тухай ярьж байгаа юм гэж мэдэгдэж байсан юм.