ПДХ систем байгуулах хамтын ажиллагааны тухай ОУ-тай хийх зөвлөлгөөнийг АНУ үргэлжлүүлж байгаа ба энэ асуудлаар тохиролцохыг хүсэж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. “ОУ-тай хийх зөвлөлгөөнөө бид үргэлжлүүлсээр байна. Бид ПДХ системийн талаар хоёр талын үндсэн дээр болон ОУ-НАТО-гийн хүрээнд ч хамтран ажиллахыг ихэд хүсэж байна, Одоо бид энэ асуудлаар яаж урагшлан ахих вэ гэдгийг идэвхитэй хэлэлцэж байна” гэж Нуланд шуурхай хурал дээр хэлсэн байна. Орос, Хятад, Иран улсууд өөрийнхөө ПДХ системийг байгуулах гэж байна гэсэн мэдээ ХМХ-үүдэд гарсныг тайлбарлаж өгөхийг түүнээс хүсэхэд ийм мэдэгдлийг олж үззгүй гэж хариулсан байна.