Косовогийн хойд нутагт болсон сербүүдийн жагсаалын эсрэг НАТО-гийн энхийг сахиулагчид резинэн сум хэрэглэснийг ОУ эгдүүцэж буруушааж байна. Сербийн жагсагчдийг тараахын тулд тэдний цэргийн албан хаагчид зэвсэг хэрэглэснийг НАТО-гийн төлөөлөгч батласан байна. Жагсагчид тэдэн рүү гар хийцийн тэсрэх бодис шидэж эхэлсний дараа цэргүүд резинэн сум хэрэглэсэн гэж НАТО-гийнхан мэдэгдсэн байна. Энэ үйл явдал, дангаараа тусгаар тогтнолоо зарлаад байгаа Косово болон Серб улсын засаг захиргааны хил дээр болсон байна. “Косово дах албанын дээрэнгүй үзлээр дарамтлаж сербын эсэргүүцлийн сүүлчийн голомтыг устгах зорилготой” хүчирхийлэл энэ бүсэд өргөжих хандлагатай болоод байна НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдлээ. “Энд юу ч боллоо гэсэн НАТО оролцох ёсгүй, иймэрхүү оролцоо эвслийн нэр хүндийг гутаана гэж” байнгын төлөөлөгч “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Энэ хязгаарт байгаа НАТО-гийн энхийг сахиулагчид “приштинийн засаг захиргааны” талд илэрхий орсон. ОХУ-ын байнгын төлөөлөгч “Косовогийн ерөнхий сайд” гэгч нэртэй Хашими Тачийн явуулсан өдөөн хатгалганд оролцсон гэж НАТО-г буруутгасан байна. Олзлогдсон сербүүдийн эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авч худалдаж байсан албанчуудын дайнчдын толгойлогч асан Тачи тус хязгаарт байдлыг хурцатгахыг оролдож байна гэж Рогозин хэлсэн байна.