Сири улсад болж байгаа хүчирхийлэлийг зогсооход чиглэсэн тогтоолын төслийг НҮБ-ын АЗ амжилттай зохицуулж магадгүй гэж ОУ үзэж байна. НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ингэж мэдэгдлээ. Хамгийн гол нь хүчирхийлэлийг зогсоож, шинэчлэлд хүргэх улс төрийн процессийг эхлэх хэрэгтэй байна гэж тогтоолын хоёр төслийг хэлэлцсний дараа Чуркин сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Энэ төслүүдийг НҮБ-ын АЗ-д ОУ болон европын улсууд танилцуулсан билээ. Тогтоол хэр хурдан батлагдах вэ гэсэн асуултад Чуркин хариулахдаа, АЗ Сирийн тухай нэгдмэл, тодорхой байр суурийг хэдий хурдан гаргаж чадна төдийчинээ тогтоол хурдан батлагдана гэж хэлсэн байна. “Хамгийн гол нь алдаа гаргахгүй байх ёстой. НҮБ-ын АЗ-ийн дохио тов тодорхой байх ёстой” гэж оросын дипломатч тэмдэглэсэн байна. Урьд нь лхагва гаригт Франц улсын байнгын төлөөлөгч Жерар Аро Сирийн тухай тогтоолыг баасан гариг гэхэд батлаж магадгүй гэж мэдэгдэж байсан юм.Тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахгүй байх тухай заасан тогтоолын оросын төслийг Сири улс угтан тоссон билээ. “Европ, америкийн байр суурийг тэнцвэржүүлэх ямарч байр суурь хүндэтгэл хүлээж байна гэж” НҮБ-ын дэргэд суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жафари хэлсэн байна.