Москвагийн Их театрын түүхэн байрыг сэргээн засварласан олон жилийн нөр их ажил дуусч байна. 10-р сарын 28-нд танхимд  үзэгчид пиг дүүрэн байх үеэр хөшгий нь домогт тайзан дээр өлгөнө. Их театр тайзны хоёр тансаг  хөшигтэй. Эзэн хааны их театрын анхны хөшиг  1856 оноос тасралтүй ашиглагдаж Х1Х зууны сүүлээр хуучирч элэгдсэн юм. Улмаар түүнийг агуулахад хадгалажээ. 1938 онд энэ хөшгийг ахин  хэрэглэхээр шийдсэн ч хөшиг алга болсон байна. Ийм ээдрээтэй явдлын нууцыг өнөө болтол мэдээгүй байна. Одоо Их театрын сэргээн засварласан тайзны хөшиг ямар байхыг Их театрыг сэргээн засварласан ерөнхий гэрээлэгчийн төлөөлөгч Михаил Сидоровоос асуулаа. «Өнөөгийн хөшиг  гаднаас нь харахад 1856 оны түүхэн хөшигтэй адил төстэй. 18 метр өндөр, 24 метр өргөн хөшигийг том  төмөр бортогод хийж театрт авчирсан. Пенза мужид хөшигийг нэхэж хийсэн байна.  Ийм ажил хийж чадах оросын ганц үйлдвэр тэнд л байдаг. Дараа нь зураачид хадгалагдсан эх зургаар нь  сэргээсэн» гэж Михаил Сидоров хэллээ.

     Зохих чанартай даавуу үйлдвэрлэх нэхмэлийн үйлдвэрийг олоход хэцүү байсан. Агуу том ямар ч  оёдол зүйдэлгүй даавуу нэхэх суурь машин шаардагдав. Гэхдээ хөшигний тэртээх чимэг зургийг олоход илүү бэрх байсан. Оросын уран зургийн академийн төгсөгч Евгений Кравцов түүхэн хөшигийг эргэн сэргээхийг зүрхлэсэн зураачийн нэг билээ. Тэр хэдэн сарын турш шалан дээр дэлгэсэн даавууны зураг дээр ажиллажээ.  Зураач хэлэхдээ «Дэлгэсэн хөшгийг босоо байдалд оруулвал зурган давхар байшингийн өндөртэй дүйцэнэ. Дороос дээр, дээрээс дор хүртэл зураг зурахад янз янзын шат шаардагдах байсан. Даавууг наахад бүр 18 хувин цавуу орсон» гэв. Гэвч түүнээс том хөшиг ч Их театрт байгаа. Тэр бараг 500 ам метр талбайтай, 1 тонн жинтэй юм. Хөшиг түүхэн тайзнаа зохих байраа эзлэсэн. Алтлаг тансаг гол хөшиг нь тайзны  чимэглэлд гол үүрэг гүйцэтгэв. Шинэ хөшигөөр зөвлөлт засгийн жилүүдийн хөшгийг солив. Алтлаг улаан хөшгийг орчин цагийн шатдаггүй жинхэнэ супер торгоноор хийжээ. Гол хөшгийг гараар оёж залгасан. Мөн оёдолын  тусгай машиныг хэрэглэсэн байна. Одоо хөшиг өөрийн байрыг эзлэв. Ер нь Их театрт янз янзын хөшиг байдаг. Тухайлбал үзэгчид  завсарлагааны үеийн хөшигийг ч үзэх юм.  Үзэгчдийн танхимыг гал гарсан тохиолдолд тайзнаас  зааглаж хаах гал түймрийн эсрэг 30 тонн жинтэй төмөр хөшиг байна. Тайзны зураг чимэглэлийг солих үеэр хэрэглэх хөшиг ч бас бий. Иймээс Их театрын хэд хэдэн хөшиг  аюулгүй байдлын манаанд байхын хамт тайзны шидэт нууцыг хадгалж байна.