Ливи улс нефть нийлүүлэх ажлаа сэргээлээ. Анхны хэсэг нефтийг Марса-эль-Харига боомтоос Итали улсад 9-р сарын 25-нд явуулсан гэж орон нутгийн засаг захиргаа мэдээлсэн байна. “Арабиан галф ойл компани” 9-р сарын 12-ноос эхлэн Ливийн зүүн нутгийн Сарир орд газраас нефть олборлож эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сард иргэний дайн эхэлснээс хойш нефть олборлох, экспортлох ажлуудыг бүрмөсөн зогсоосон байсан юм.