Палестин, Израилийн улс төрийн үйл явцыг сэргээх ойрхи дорнодын “дөрвөл”-ийн шинэ төлөвлөгөөг Израиль улс хүлээж авч байна. Урьд шөнө өндөрлөсөн ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газрын тэргүүлэх сайд нартай хийсэн зөвөлгөөний дараа ийм шийдвэр гаргасан байна. Зуучлагч “дөрвөл”-ийн санал санаачлагад маш хатуу графикийг тусгасан байна. Нэг сарын дотор израильчууд, палестинчууд дээд хэмжээний уулзалтыг хийх, 3 сарын дотор аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн асуудлаар тохиролцох  ёстой. 2012 оны хавар гэхэд мэдэгдхүйц амжилтад хүрсэн байхын тулд хагас жилийн дотор бусад чухал асуудлуудыг шийдсэн байх ёстой. Ингэсэн тохиолдолд “дөрвөл” Москвад олон улсын бага хурал хуралдуулж болох юм.