ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа санхүүгийн зах зээлүүдийн байдал өөрчлөгдөх аюул тулгарсаар байгааг мэдэгдээд, гэвч эдийн засгийг ахин донсолгохоос сэрэмжилж болох хэд хэдэн угтвар нөхцөл бий гэж  хэллээ. 2008 оны байдал давтагдах эрсдэл дэлхийд одоогоор байсаар байна. Гэвч 2011 оны байдал 2008 оныхоос өөр байгаа гэдгийг огт мартаж болохгүй. Эдүгээ маш олон хүн байдлыг магадлан шинжлэж, хямралаас урьдчилан сэргийлэх  арга хэмжээнүүдийг боловсруулж байна гэж Сергей Сторчак хэлээд «Хэд хэдэн улсын өрийн асуудлыг үйл явц хяналтаас гарахаас өмнө шийдвэрлэж эхэлсэн. Энэ нь эдийн засгийн  шинэ шинэ хүндрэлтэй асуудал гарахаас сэрэмжилж болно гэх үндэс болсон. Зохицуулалт, хямралын эсрэг арга хэмжээг хариуцсан хүмүүс  2008 оны туршлагыг харгалзан урьдчилан сэргийлэхийг оролдож байна. Миний бодоход тэд зохих үр дүнд хүрнэ. Гэвч тэд байдлыг хяналтандаа авч чадахгүй нөхцөлд эдийн засгийн хөгжлийн бүх загварыг хянаж үзэх хэрэгтэй» гэв.Үүний хамт 2008 оны дэлхийн хямралын хор уршгийн талаар өгөөлэхдээ зах зээл харилцан нэвтрэх зарчимд тулгуурлсан загвар ахуйгаа сайжруулах боломж олон тэрбум хүнд олгосон гэж Сергей Сторчак хэлээд «2001-2003 онд Европ, АНУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлтийг мөнгө хөрөнгө нэг зах зээлээс нөгөөд шилжсэн үйл явц тэтгэсэн. Бусад зах зээлээс хөрөнгө татан шилжүүлэх боломжийн ачаар Бразил, Мексик, Аргентин, Хятад улсууд хөл дээрээ зогссон. Сүүлийн 20 жилд  олон зуун сая хүн ядуу байдлыг гэтлэж чадсан» гэв.

   Сергей Сторчакын хэлснээр бол Олон улсын валютын сан орчин цагийн санхүүгийн системд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Дэлхийн бүх  орны улс төр, санхүүгийн нөөцийг нэгтгэж чадах өөр байгууллага алга. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг нэгтгэсэн БРИКС бүлгийн урьтлал ч Олон улсын валютын сангийн үүргийг дээшлүүлэхтэй холбоотой байна. «Улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд ажиллах ёстой. БРИКС бүлгийн гишүүд тухайлбал Орос, Хятад  улсууд Европт тодорхой хэмжээний хөрөнгө  нийлүүлж Европт өгч чадахгүй. Европ гэдэг ойлголт олон  зээллүүлэгчээс бүрэлдсэн. Зарим нь одоо өрөө дарах үүргээ биелүүлж чадахгүй байна. Гэвч дийлэнх олонхи нь хөл дээрээ итгэлтэй зогсож, өрийг нь дарахад туслаж байна. Зорилго нь Олон улсын валютын сангийн чадавхийг нэмэгдүүлэхтэй холбоотойг БРИКС бүлэг тодорхой мэдүүлэв. Санхүүгийн хямрал  үүсч мэдэх аюултай холбогдуулан улс орнуудын хамтын ажиллагааны янз янзын хэлбэрийг зохиож болно. Гэвч Олон улсын валютын сан л үнэн хэрэг дээр тийм ганц хэрэгсэл нь болж байна»  гэж Сергей Сторчак тэмдэглэн хэллээ. Түүний хэлснээр  эдийн засгийн харилцааны хүрээнд «тусламж»  гэдэг ойлголтыг хэрэглэх нь  буруу юм. Санхүүгийн бодит байдал өөрийн гэсэн хөгжилтэйг мартаж болохгүй. Зээл олгох, зээл авах улс орнууд ямагт хоорондоо тохиролцдог. Тусгаар улсуудын харилцаанд тусламж гэдэг ямар нэг ойлголт  байх ёсгүй гэж Сергей Сторчак тэмдэглэн хэллээ.