Ливид өрнөдийн эвсэл  НҮБ-ын тогтоолын заалтыг дураараа тайлбарлан хэрэгжүүлcсэн төдийгүй  тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг зөрчсөн гэж Сергей Лавров «Россия -24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Оросын ГХЯ-ны тэргүүний хэлснээр Вашингтон НАТО эвсэл хоёр  үйл ажиллагаагаараа НҮБ-ын АЗ-ийн нэр хүндийг гутаав. НҮБ-ын шийдвэрийг хэн ч ийнхүү бүдүүлгээр шууд зөрчөөгүй гэж Сергей Лавров онцлоод «Ливид зэвсэг худалдахыг бүрэн хориглосон 1970 тоот тогтоолыг  зөрчсөнийг ч олон нийт  одоо онцлож байна. Европын ба арабын хэд хэдэн улсаас зэвсэг нийлүүлсэн юм. Гадаадын сургагчид Ливид ажиллав. Сургагчдаас гадна тусгай зорилтот анги нэгтгэл байлдааны ажиллагаанд оролцсон тухай өрнөдийн хэвлэлийн мэдээллийг хэн  ч няцаагаагүй байна» гэв.

    НАТО эвсэл Ливид зэвсэг нийлүүлэхийг хориглосон НҮБ-ын шийдвэрийг хэрхэн даган мөрдөж байгааг ажиглах ёстой байсан. Чухамхуу НАТО энэ хавраас «Нэгдсэн хамгаалагч» ажиллагааг удирдаж байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт Брюссельд ЕХ-оос тогтоосон хоригийг хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэв. «Аюулгүй байдлыг хангах» гэгч тодорхойлолттой зэр зэвсгийг Ливид явуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр зэвсэг Каддафид үнэнч хүчнийг номхруулах хийгээд НҮБ ба хүмүүнлэгийн байгууллагууд түүнийг хэрэглэнэ гэж өрнөдийнхөн үзэж байна. Гэсэн ч эвслийн цэргийн мэргэжилтнүүд ч хэрэглэх нь тодорхой болсон. Гэвч НАТО  НҮБ-ын тогтоолыг зөрчиж хуурай замын цэргийн ажиллагаа нууцаар явуулж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна.

    Байдлаас харахад Ливи шинэ нийлүүлэлтгүйгээр ч зэвсэг хангалттай байна. Байлдааны хорт бодис, бүр цөмийн материалын агуулахуудыг олж илрүүлсэн тухай мэдээлжээ. НҮБ-ын АЗ Ливийн шилжилтийн үндэсний зөвлөлд хандан эдгээр бодисыг хэт даврагчдын гарт оруулахаас сэрэмжлэх зорилгоор бүх арга хэмжээ авахыг уриалжээ. Химийн зэвсэг ба «газар-агаар» пуужин террористуудын гарт орох  эрсдэл байгааг НҮБ урьдчилан анхааруулж байна. Одоо Шилжилтийн үндэсний зөвлөл Каддафийн төрөлхи Сирт хотын зүүн хэсгийг хяналтдаа авчээ. Гэвч Бени-Валид хот хурандаагийн талынханы хяналтад байсаар байна. Харин Каддафи чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. Каддафи өчигдөр «Аль-Либия» телевизийн сайтаар  ард түмэндээ хандан уриалга дэвшүүлжээ. Ливид байсаар байна. Тамлагдан  үхэхэд бэлэн. Гэвч  үүнээсээ өмнө дайсныг «донсолгоно» гэжээ. Үүнээс үүдэн Ливид иргэний дайн мөд эцэслэхгүй гэсэн  дүгнэлтэд   хүрч байна.