Спортын  олныг хамарсан төрөл Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтана. Татар-башкирын «курэш» бөх 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт орсон спортын 26 төрлийн нэг болно. Үндэсний «курэш» бөх  эрт дээр үеэс өргөн дэлгэрч, спортын дуртай төрөл болжээ. Тэр үед түрэг ард түмнүүдийн баярын үед ийм тэмцээн явагдаж байсан юм. Дорнод славянууд ч түүнийг нь залгамжлав. Дундад зуунд  бүст бөх  нүүдэлчдийн цэрэг-биеийн тамирын бэлтгэлийн нэг хэсэг болсон юм. Эрэгтэйчүүд сургуулийн явцад дайсныг мориний давхилт дунд  эмээл  дээрээс шүүрдэг байв. Бөхийн арга мэхийг байнга боловсронгүй болгож ирсэн. Бөх  бүр өөр  өөрийн арга мэхтэй байж, нууцыг нь ч  задладаггүй байжээ.

    Эдүгээ бүст бөх спортын олимпийн бус төрөл болсон хийгээд Олон улсын холбооноос европ, дэлхийн ба үндэсний аврага шалгаруулах тэмцээнийг байн байн зохион явуулж байна. Курэш өөр бөхийн барилдаанаас юугаараа ялгаатай вэ? Бөхчүүд бие биеийн бүсийг атган барьж барилддагт оршино.  Олон улсын холбооны дүрмээр өрсөлдөгчийг гэдрэгээ харуулж унагаах  бүх арга ажиллагааг зөвшөөрчээ. Гэвч бөхчүүд бүсийг нь  атган барьсаар  байх ёстой. Өрсөлдөгчийгөө  унагаасан нь ялна. Мөн төрлийн бөхийг 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын тэмцээний хөтөлбөрт  анх багтаасан гэж «курэш» бөхийн Олон улсын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын үндэсний спортын бөхийн барилдааны холбооны ерөнхийлөгч Жаудат Миннахметов хэлээд «Мөн төрлийн бөхийг Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт багтаах талаар бэрхшээл тулгарсан. Харин Олимпийн хорооны дэмжлэгээр саад тотгорыг давлаа. Ард түмний төрлийг урьд нь Олимпийн, Дэлхийн оюутны спортын наадмын төрөлд оруулаагүй. Бөхийн барилдааныг боловсронгүй болгож, урагш ахиулах хэрэгтэй. Энэ нь бид хэрхэн ажиллаж итгүүлэхээс шалтгаална» гэв.

   «Курэш»-тэй адил төстэй бөх  дэлхий даяар ихэд дэлгэрсэн. Жишээ нь Өмнөд Солонгост «сирим» бөх өргөн дэлгэрсэн. Гэвч дэвжээнд биш элсэн дээр барилддаггаараа онцлогтой. Элсэнд  юугаараа ч гэсэн хүрвэл хожигдоно. Энэ онд оросын бөхийн шигшээгийнхэн  Сөүлд болсон дэлхийн «сирим» бөхийн аврага шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож Татарстаны  бөх Алёна Самохавалова 2-р байр эзлэсэн. Одоо «курэш» бөхийн барилдааныг Өмнөд Солонгост хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Залуу оюутан тамирчдын сонирхолыг «курэш» бөхөд татмаар байна гэж «сирим» бөхийн Олон улсын холбооны ерөнхийлөгч Юн Мюнг Сик хэлээд «Татарстанд гуравдахь удаагаа айлчилж байна. Дэлхийн оюутны спортын наадам 2013 онд энд, 2015 онд Өмнөд Солонгосын Кванжуд тус  тус явагдана.Бид «курэш», «сирим» хоёр төрлийн бөхийн барилдааныг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Эдгээр ард түмний спортын төрөл шинэ түүхтэй болно» гэв. 2013 онд Дэлхийн оюутны спортын наадмын хүрээнд дэлхийн олон орны бөхчүүд бүс атган барьж барилдаж магадгүй.