Энэтхэгийн нийслэл Нью-Делигийн хуучин дүүрэгт байшин нурснаас болж 25 хүн шархдаж, 5 хүн амь насаа алдсан байна. Шархдагсадын ихэнх нь маш хүнд байна. Үүнээс гадна 20 орчим хүн нуранги дор одоо болтол байсаар байна. Тэд хөрш байшингийн иргэд бололтой гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Энэ хэврэг байшингийн ойролцоо барилгын ажил хийж байсан нь нурах шалтгаан болсон бололтой. Энэтхэгт олон шинэ байшингууд улсын шалгалтанд ордоггүй бөгөөд эзэд нь засаг захиргаатай тохиролцолгүйгээр нэмэлт давхар барьдаг байна. Жилийн өмнө мөн л нийслэлд байшин нурснаас болж 66 хүн амь насаа алдсан юм. Үүнээс хойш төр засаг бүх хэврэг байшингуудыг нураана гэж амлаж байсан билээ.