Японы “Тойото” нэгдэл дэлхийн хамгийн хэмнэлттэй эрлийз машиныг үйлдвэрлэхээр бэлдэж байна. Энэ машин 1 литр бензинээр 40 км зам туулах юм. “Аква” гэдэг нэртэй болсон шинэ загварын машиныг ирэх оны 1-р сард худалдаанд гаргах юм байна. Машины хөдөлгүүр нь бензин, цахилгаан хоёроор аль алинаар ажиллах юм байна. Экологт аюулгүй машины эзэдэд тусгай хөнгөлөлт үзүүлдэг учраас энэ машин Японд маш их нэрд гарсан юм.  “Аква” машин 22000 долларын үнэтэй байх юм.