Улс орондоо байгаа зэвсгийн нөөцийг Ливийн төр засаг хянах ёстой гэж Страсбургт болж байгаа Европын парламентийн чуулганд оролцож байгаа ЕХ-ны дипломат байгууллагуудын тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригт мэдэгдсэн байна. НАТО-гийн гишүүн 28 орны төлөөлөгчид Ливи улс дахь цэргийн ажиллагааг 2011 оны 12-р сарын сүүлч хүртэл 3 сараар сунгахаар Брюссельд өнгөрсөн долоо хоногт тохиролцсон байна. Энэ ажиллагааны явцад эвслийн нисэх хүчин Жамахирийн тэргүүн асан Муаммар Каддафигийн цэргүүдэд агаараас цохилт өгөх, тэнгисийн цэргийн хүч нь тус улсад зэвсэг оруулахыг хориглосон НҮБ-ын хоригийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих юм байна. Ливи улсад энэ оны 2-р сарын дунд үеэс тус улсыг 40 гаруй жил удирдсан Каддафиг огцруулах олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөсөн ба дараа нь босогчид болон засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан билээ.