Урьдчилсан ямарч нөхцөлгүйгээр Солонгосын хойгын цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээхэд Пхеньян бэлэн байна. БНАСАУ-ын сайд нарын танхимын дарга Чхве Ён Рим, БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзсныхаа дараа мягмар гаригт ийм мэдэгдэл хийсэн байна. Солонгосын хойгыг цөмийн зэвсэгггүй статустай болгох асуудлыг хэлэлцээний процесст оролцож байгаа бүх орнууд сонирхож байна, харин хэлэлцээрийг ямарч урьдчилсан нөхцөлгүйгээр аль болохоор хурдан эхлэх хэрэгтэй байна гэж Хятадын тэргүүн тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын сайд нарын танхимын дарга Чхве Ён Рим өчигдөр Хятадад 5 өдрийн ажлын айлчлалаар хүрэлцэн ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Бээжинд БНАСАУ, БН Солонгос улсын төлөөлөгчдийн тэргүүнүүд Ли Ён Хо, Ви Сон Рак нар зургаан талын хэлэлцээрийн явцад уулзсан юм. Уулзалтын гол сэдэв нь “зургаан” талын хэлэлцээрийг сэргээх замыг хайх явдал байсан юм. Энэ хэлэлцээр 2008 онд тасалдсан билээ.