Төв, Зүүн Европт байрлаж байгаа “Газпром” компанийн офис, европын эрчим хүчний хэд хэдэн компаниудын төлөөлөгчийн газар Европын комисс нэгжлэг хийлээ. Энэ нэгжлэг ЕХ-ны 10 оронд зэрэг явагдсан байна. “Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаанд сэжиглэж байгаа” болон монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шалгаж байгаа юм байна. “Газпром”-д нуух юм байхгүй болохоор бид нэгжлэгийг тайван хүлээж авсан гэж Герман улс дахь “Газпром”-ын төлөөлөгч мэдэгдсэн байна. Бид Европын комисстой нээлттэй, үр бүтээлтэй ажиллаж байгаа гэж тэр нэмж хэлжээ. Энэ нэгжлэг компанийг буруутай гэж үзсэнийх биш юм. Тэгэхдээ европын комиссийн сэжиг батлагдах юм бол том хөрөнгөтнүүдийн хуйвалдааныг албан ёсоор мөрдөн байцааж эхлэх ба оролцогчдыг жилийн эргэлтийнх нь 10 хүртэл хувиар торгож шийтгэх юм.