0БНАСАУ болон Иран улсын цөмийн зэвсгийн асуудлыг зөвхөн улс төр, дипломатын аргаар шийдэх ёстой гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. “Улс төр, дипломатын аргатай жиших өөр арга байхгүй, хэлэлцээрийг сэргээхийн тулд бололцоотой бүхнийг хийж байна гэж” мягмар гаригт Нью-Йорк хотноо НҮБ-ын ЕА-н 66-р чуулган дээр  үг хэлэхдээ сайд  мэдэгдсэн байна. Энэ асуудлыг зохицуулахдаа маш өндөр хариуцлагатай хандахыг Лавров түншүүддээ уриаллаа. Иран, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг аль болохоор хурдан зохицуулж чадах юм бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх горимыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж оросын сайд хэлжээ.