ОХУ, Иран, Хятад  улсууд пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан системийг байгуулах төлөвлөгөөтэй байна гэсэн ираны сонины нийтлэлийг НАТО эвсэлд  суугаа  ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин няцаав. Рогозин Тегеранд хийх айлчлалынхаа үеэр ПДХ ийм хамтрасан системийг байгуулах асуудлыг  хэлэлцэх бодолтой байна гэж «Техран таймс» сонинд бичжээ. «Орос улс ПДХ чадавхи  шинжлэх ухааны болзолттой улсуудтай л ийм системийг байгуулах асуудлаар хэлэлцээ хийж болно. Чадавхи, чадалгүй улсуудтай хэлэлцээ хийхгүй» гэж Дмитрий Рогозин «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Холбоотон орнууд л ПДХ  системийг  байгуулна. Иран улс Хамтын аюулгүй байдлын гэрээнд нэгдээгүй учир бидний цэргийн холбоотон биш, зөвхөн  Оросын хөрш, түнш юм. ОХУ энэ асуудлаар Иран Хятад хоёртой  хэлэлцээ хийхгүй байна гэж Рогозин  хэлжээ.