Пакистаны засгийн газартай хамтран ажиллахгүй байна гэж  лалын радикал  «Талибан» хөдөлгөөн мэдэгдсэн тухай  британийн «Гардиан» сонин өнөөдөр мэдээллээ. Бидний бааз Пакистанд байхгүй гэж талибууд онцлосныг сонин дурдав. Түүнээс гадна тэд Пакистаны тусгай албадаас Хаккани омогт дэмжлэг үзүүлж байна гэсэн АНУ-ын цэргийн командлалын мэдээллийг няцаажээ. Пакистаны тусгай албадаас Кабулд халдан довтлосон террористуудыг дэмжиж байна гэж үүний өмнө АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга адмирал Майкл Маллен сенатэд  мэдээлсэн билээ. Түүнийг хариуцлагагүй  мэдэгдэл хийсэн хэмээн Пакистаны засгийн газар үзэж байна.