ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Нью Йоркод уулзаж, НҮБ-ын энхийг сахиулагчдыг Ливи улс руу нэн даруй явуулах асуудлыг хэлэлцсэн тухай ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Тэд өчигдөр НҮБ-ын ЕА-н хуралдааны хүрээнд уулзлаа. Талууд Сири, Судан, Афганистан улсуудын байдлыг авч үзэж хэлэлцжээ. Орос улсаас олон улсын харилцааны олон туйлт системд НҮБ-ын үүргийг бэхжүүлэх стратегийн чиг бодлого баримталж, НҮБ-ыг аль болохоор дэмжиж байгааг Лавров батлан илэрхийлэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Орос улс ийм байр суурь баримталж байгаад талархал илэрхийлжээ.