Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна. Ази тив дэх олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны хөгжлийн гол зарчмуудыг тунхагт тусгах шаардлагатай гэж Валерий Язев үзэж байна. Байгалийн нөөц, түүний тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах аливаа улсын тусгаар тогтнолын байдлыг мөрдөхөд онцгой анхаарал хандуулах ёстой.

   Ази тив бол хүн ам нягт суурьшсан, эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг тийм учраас асар их хүчтэй аюулгүй эрчим хүчний эх үүсгэвэр шаардлагатай гэж Нефть, хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль үзэж байна. «2030 он хүртлэх хугацаанд нилээд хөгжиж байгаа район нь АНД-н бүс байх болно. Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд хамгийн их эрчим хүч хэрэглэгч болно. Дэлхийн эрчим хүчний тэнцвэрийн тухай ярихдаа бид энэ бүхнийг тооцон үзэх ёстой. Дахин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал бол  ирээдүйн асуудал, Азийн хэрэглэгчдийн гол найдвар урьдын адил асар их хэмжээтэй нефть, хий, чулуун нүүрсэнд байх болно» гэж шинжээч ярьж байна. Эдгээрээс болж бүс нутгийн аюулгүй байдлын асуудал цоо шинээр тавигдах болно. Эрчим хүч тээгчийг тээвэрлэж байгаа үндсэн чиглэл дайран өнгөрч байгаа газар нутаг болон үндсэн орд оршиж байгаа газарт улс төрийн хувьд зонхилохыг оролдох зарим нэг гишүүдийн атгаг санаа эрчим хүчний зах зээлийн интеграцийг заавал дагалдаж байдаг гэж Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр Валерий Язев тэмдэглэлээ.

  Ийм жишээ Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд тод харагдаж байна.  АПА ийм явуулагад улс төрийн жин татах явдлыг бий болгох хэрэгтэй байна. ОУ эрчим хүчний гүрэн улсын хувьд үүнийг дэмжин оролцоход бэлэн байна. Учир нь Ази тивд эрчим хүч нийлүүлэх нь Москвагийн хувьд европынхоос дутуугүй юм. Харин Европт интеграцчлагдах процесс аль хэдийнээс явагдаж байгаа ба ихэд урагшлан ахисан юм. Европ тивд эрчим хүч тээвэрлэлт болон эрчим хүч хувиарлах дэд бүтцүүд маш их хөгжсөн, нийлүүлэгч болон эрчим хүчний нөөц хүлээн авагч хоёрын хоорондын харилцан ажиллагааны олон жилийн туршлагатай, үндэсний эдийн засгийн эрчим хүчний үр ашиг өндөр юм. Харин Ази тив үүнд хүрэхэд асар хол байна. Түүнээс гадна азийн орон зайд интеграцийн улс төрийн процесс Европоос хамаагүй бага хөгжсөн. Энэ бүхэн нь тэгш эрхтэй, чөлөөтэй эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бий болгох ажлыг нилээд хүндрүүлж байгаа юм. Түүнийг байгуулахыг сонирхож байгаа ОУ-ын ашиг сонирхол, ОУ-ын эрчим хүчний нөөцийг АНД орнуудад экспортлох хэмжээ хэрхэн өсөхөөс шалтгаалах болно. Энэ бүс нутаг дахь ОУ-ын эрчим хүчний түншүүд бол эрчим хүч, эрчим хүчний технологийн дэлхийн үндсэн хэрэглэгчид Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд байх болно. Мэдээж хэрэг эд нар олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааг хууль эрх зүйн дагуу зохицуулах дэлхийн системийг бусдаас илүү сонирхож байгаа байх. Үүнээс гадна ОУ бол хойд туйлын гүрэн улс. Арктикийн эх газрын үргэлжлэлийн нөөцийг эзэмшхийг азийн олон орон сонирхож байна. Олон улсын маргааныг зохицуулах, нөөцийг тээвэрлэх, хойд туйлын тэнгис далайн ашигт малтмалыг ашиглах асуудлыг шийдэх хууль эрх зүйн механизмийг боловсруулах нь ОУ-ын хойд чиглэлд маш чухал юм.