Өнөөдрөөс Орос улсад  цахим засаглал бүрэн ажиллаж эхлэнэ. Одоо иргэн бүр gosuslugi. ru порталаар хандаж зөвлөмж авч болох төдийгүй өөрдөд нь ногдуулсан  татвар, торгуулийн  хэмжээг мэдэж, шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж тухайлбал паспорт,нийгмийн тусламж, тэтгэвэр авах баримт, өргөдөл, анкетаа бөглөнэ гэсэн үг.Цахим засаглал 2000 оны эхээр анх удаа АНУ ба Европт ажиллаж эхлэсэн билээ. Тэгснээр төр иргэд хоорондын харилцааг хялбарчилж, баримт бичгийг ёс журмаар бэлтгэх, төлбөр төлөх үйл явцыг  түргэтгэх, авилгалыг багасгахад нөлөөлж болно гэж үзсэн билээ. Эдүгээ цахим засгийн газрыг дэлхий даяар байгуулж байна. Энэ ажил аль хэдийнэ эхлэсэн боловч  саналыг нэг ч улс бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Үйлчилгээг цахим хэлбэрээр хэсэгчлэн үзүүлж байна. Иргэд өөр хэсгийг хөөцөлдөж янз бүрийн тусгай газарт очсоор байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын төрийн албаны академийн шинжээч Марианна Павлютенкова тэмдэглэн хэлээд «Эдүгээ АНУ, Канад ба Европт нэлээд шаардлагатай үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. Эдгээр нь орон сууц, нийтийн ахуйн төлбөр, татвар төлөх, янз бүрийн баримт бичиг тухайлбал жолоочний үнэмлэх, ангийн зөвшөөрлийн бичиг авахтай холбоотой үйлчилгээ билээ. Түүнчлэн тэтгэвэр,янз янзын тэтгэмж,сургалтын тэтгэмж авахтай  холбоотой баримт бичиг багтжээ. Азийн орнууд юуны түрүүнд чансаагаараа 1-р байр эзлэж байгаа Өмнөд Солонгос улс цахим засаглалыг ажиллуулах талаар их амжилтай байгаа. Эдүгээ Сингапурт цахим хэлбрээр 1500 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. АНУ ч, Канад ч ЕХ-ны гишүүн орнууд ч ийм үзүүлэлтэд хүрээгүй» гэлээ.

    Орос улсад цахим засаглалыг ажиллуулах асуудлыг 2008 оноос шийдвэрлэж эхлэв. ОХУ-ын субьектийн нэг БНТатарсан улсад туршилтын хувилбарыг нь  хэрэгжүүлж байна. Технологийн хүчирхэг баазыг бэлтгэж, их шаардагдах төрийн үйлчилгээг магадлан шинжилжээ. Холбооны тусгай газруудаас Интернетээр үзүүлж болох 2000 орчим үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Эдүгээ цахим засгийн газраас Интернетээр 110 үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрийн тоо хэмжээ сар тутам нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Цахим засгийн газар Орост үр дүнгээ өгч байгааг энгийн жишээгээр харуулж болно. Өнөөдрөөс  гадаад паспорт авахтай холбоотой баримт бичгүүдийг Интернетээр бэлтгэж болно. Иргэн зургаа авахуулахаар цагаачлалын албаны салбарт  ганц л удаа очино. Баримт бичгийг бэлтгэх өөр ажлыг цахим хэлбэртэй болгов. Иймээс паспорт бэлэн болох хугацааг нэг сар байсныг 2-3-хан өдөр болгон багасана. Хүний хучин зүйл бол цахим засгийн газрыг нэвтрүүлэх хурдыг намжааж мэднэ. Энэ нь огт аюулгүй систем болохыг өрнөдийн орнуудын  цахим засаглалын ажлын туршлага нотлон харуулав.