Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна. Бүх дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “Аялал жуулчлал соёлыг нэгтгэж байна” гэсэн уриан дор тэмдэглэж байна юм.Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр нь аялаж жуулчлах дуртай бүх хүний баяр юм. Гайхамшигтай уран барилгын дурсгалуудын дунд, галт уулын дэргэд, үнэтэй зочид буудлын тагтан дээр, далайн хөвөөн дээр, уулын түргэн урсгалт голын дэргэд ер нь хаа л бол хаа жуулчидтай тааралдана. Өнгөрсөн жил дэлхий даяар 940 сая хүн аялсанаас 12 сая нь оросууд байсан байна. Өнөөдөр аялал жуулчлалтай дэлхийн эдийн засгийн 30 салбар шууд болон шууд бусаар холбоотой байна. Олон улсын аялал жуулчлалын индустрийн орлого 1 триллион доллароос аль хэдийнээ даваад байна. ОУ аялал жуулчлалын гүрэн улс болохын төлөө өрсөлдөж байна, бидэнд гадаадын зочидод үзүүлэх юм их байна. Соёл, байгал, аялал жуулчлалын нөөцөөрөө ОУ дэлхийн тэргүүлэх 5 улсын тоонд зүй ёсоор орж байна. Гадаадын жуулчид гол төлөв Москва, Санкт-Петербург, оросын эртний  хотуудын “Алтан цагираг” чиглэлээр аяладаг юм. Жуулчлалын компаниудын санал болгож байгаа Орос орон даяарх маршрутууд 1000-аас хол даваад байна.

   Бүх аялал гайхамшигтай юм. Жишээ нь, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Байгал нуур байна. Манай дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид, дэлхийн цэнгэг усны нөөцийн 20% байдаг манай гаригийн хамгийн эртний, хамгийн гүнзгий, хамгийн цэвэр устай нуурыг үзэхийн тулд Зүүн Сибирийн өмнөд хэсэгт нисэн ирж байна. Дэлхийн амьсгааг сонсох гэсэн гадаадын зочид Алс Дорнодын Камчаткагийн хойг  дахь дахин сэргээсэн Халуун рашааны хөндийг сонгож авч байна. Энэ хөндий бас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан юм гэж Кроноцийн амьд орчны дархан цаазат газрын захирлын шинжлэх ухаан хариуцсан орлогч захирал Владимир Мосолов яриад: «Энэ газар бол зөвхөн ОУ-д биш олон улсын хэмжээний гайхамшигтай байгалийн бүтэц юм. Байгалийн халуун рашаан байдаг ийм газар дэлхийн бөмбөрцөг дээр хэдхэн л байдаг юм. Эдгээр нь Исланд, Шинэ Зеланд, АНУ-ын Йеллоустон, Камчаткагийн хөндий  юм гэж хэллээ.

    Зүүн Сибирийн Красноярск хотын ойролцоо байдаг “Чулуун багануудын” улсын байгалын дархан цаазат газрыг “сибирийн сувд эрдэнэ” гэж нэрлэдэг “аврага чулуун хүний хязгаар” өөрийн гэсэн гадаадын шүтэн бишрэгчтэй болсон байна. Зуун метр хүртэл өндөртэй янз бүрийн хэлбэртэй зуу орчим хадан хясаанууд энэ дархан цаазат газрын нутаг дэвсгэрт байдаг юм. 19-р зууны сүүлээр энэ хадан хясаануудад чөлөөтэй авирах хясаанд авирагчдын спорт бий болсон байна. Байгалийн энэ бүтээл нь хүний биед сайнаар нөлөөлдөг гэж “хясаанд авирагчид” ярьдаг ба асар их ядаргаатай ирээд хүч тэнхээтэй цовоо сэргэлэн болоод буцдаг байна. Одоо оросын бүс нутаг бүр өөрийн жуулчлалын брендийг бий болгож байна. Жишээ нь Оросын Хойд нутгийн Вологда мужид дэлхий дахинд алдартай вологдын сүлжээсэн хөвөө, оросын хамгийн гол Өвлийн өвгөний ичээ гэсэн хоёр бренд байдаг байна. Харин саяхан Сибирийн Кемерово мужийн өмнөд хэсэгт орших Шории ууланд “цасны хүн” гэсэн жуулчлалын шинэ бренд бий боллоо. Экспедицийн судалгаа болон нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар тэнд оросын йети буюу цасны хүний хамгийн олон тоо толгой амьдардаг байна. Москвагаас холгүй орших Владимир мужийн Суздаль хотод өргөст хэмхийн баяр гэх мэт үйл явдлын жуулчлал сүүлийн үед гадаадын зочдын дунд ихээхэн нэр хүндтэй болоод байна.  

Гэрэл зураг