0    Оросын нефть хийн “Газпром” нэгдэл  өмнөд солонгосын түншүүдтэйгээ Сөүлд нийлүүлэх хийн хэмжээг жилд 12 тэрбум шоо метр хүргэх талаар хэлэлцээр хийж байна. “Одоо жилд нийлүүлэх хийн хэмжээг 12 тэрбум шоо метр хүргэх талаар хэлэлцээр хийж байна. Урьд нь 10 тэрбум шоо метрийн талаар ярьж байсан билээ гэж” “Газпром” нэгдлийн удирдагчийн орлогч Александр Медведев мэдэгдлээ. Южно-Сахалинск хотод болж байгаа “Сахалины нефть, хий” форумын хүрээнд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр үг хэлэхдээ БНАСАУ-д нийлүүлэх хийн хэмжээг дараа нь хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост хий дамжуулах хоолойгоор хий нийлүүлэх урьдчилсан гэрээнд оросын Газпром нэгдэл, солонгосын Когаз компаниуд 2011 оны 9-р сарын дундуур гарын үсэг зурсан билээ. БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан хий нийлүүлэх төслийн асуудалд хэлэлцээрийн явцад онцгой анхаарал хандуулсан байна. Наймдугаар сарын сүүлчээр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир нар уулзаж Хойд Солонгосын нутаг дэвсгэрээр Өмнөдөд хий дамжуулах хоолой барих асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Хий дамжуулах хоолой 1100 километр урт ба түүний 700 километр нь БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр тавигдах юм. Оросын хийг Өмнөд Солонгос улсад 2017 оноос эхлэн нийлүүлнэ гэж төлөвлөж байна.