НҮБ-д Палестиныг элсүүлэх тухай өргөдлийг НҮБ-ын АЗ-д 9-р сарын 28-нд хэлэлцэнэ гэж АЗ-ийн дарга Наваф Салям мэдэгдлээ. АЗ зөвлөдсний эцэст Палестины өргөдлийн талаар лхагва гаригт албан ёсны хуралдаан хийлгэхээр шийдсэн гэж тэр ярьсан байна. Өнгөрсөн баасан гаригт Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас 1967 оны хилээр Иерусалим нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн өргөдлөө НҮБ-д өргөн барьсан юм. Одоохондоо Палестин, НҮБ-ын ажиглагч субъектын статустай байгаа юм. Палестиныг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгохыг Израиль болон түүний холбоотон АНУ эсэргүүцэж байгаа юм. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний хувиар Палестиныг тус байгууллагад элсүүлэхгүйн тулд өөрийн хориг тавих эрхээ ашиглана гэж өнгөрсөн долоо хоногт америкийн ерөнхийлөгч Барак Обама анхааруулсан юм.