ОХУ, БНХАУ  хоёр Хятадад нийлүүлэх оросын хийн үнийн хэлбэрийн талаар тохиролцсон байна гэж  Оросын нефть, хийн “Газпром” нэгдлийн удирдагчийн орлогч Александр Медведев өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. “Тохиролцсон үнийн хэлбэрт энэ томьёог хэрэглэхдээ эхлэх цэг нь ямар байх вэ? гэдэг асуудал үлдээд байна” гэж Медведев хэлсэн байна. Южно-Сахалинск хотод болж байгаа “Сахалины нефть, хий” форумын хүрээнд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр үг хэлсэн юм. Түүний хэлснээр оросын талаас ч  хятадын CNPC нэгдлийн талаас ч  энэ асуудалаар хэд хэдэн шалтгаан байгаа юм байна. Жишээ нь “Газпром” 2015 онд гадаад, дотоодын хэрэглэгчдийн хийн үнийн ашигтай орлогыг тэнцүүлэх байдалд шилжих гэж байгаа юм. Оросын хийн холдинг Хятад руу тавих хийн хоолой барихад “бүрэн бэлэн байна” гэж энэ оны 6-р сарын сүүлээр  “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгдэж байсан юм. Орос, Хятад улсууд хуулийн үүрэг хүлээсэн хий нийлүүлэх үндсэн баримт бичигт 2010 оны 9-р сард гарын үсэг зурсан юм. ОХУ-аас зүүн, баруун чиглэлээр хий нийлүүлэх хувилбарыг тус баримт бичигт тусгасан юм. “Газпром”-ын хувьд хий нийлүүлэх хоолойн “Алтай” чиглэл нь илүү ашигтай байгаа юм. Зүүн чиглэлээр хий нийлүүлэх тухай хэлэлцээр хийгдээгүй гэж Миллер урьд нь мэдэгдэж байсан юм. “Алтай” төслийн үнэ нь 14 тэрбум доллар юм. Гучин жилийн дотор жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээ байгуулах хэлэлцээрийг “Газпром”, Хятад улстай энэ оны эцэс гэхэд  хийж дуусгах юм.