2012 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл хамааран ОУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ гэж АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч Марк Тонер өчигдөр  мэдэгдлээ. “ Хэн дараачийн ерөнхийлөгч болохыг оросын ард түмэн өөрсдөө шийдэнэ. Хамгийн гол нь энэ хүний ажил АНУ-д, ОУ-д болон дэлхий дахинд ач тусаа өгөх ёстой гэж” Тонер хэлсэн байна. ОУ-ын дараачийн ерөнхийлөгч хэн болохоос үл шалтгаалан Европын ПДХ системийн тухай хэлэлцээрийг АНУ, ОУ-тай үргэлжлүүлэх болон ДХБ-д элсэх талаар Москваг дэмжих болно гэж тэрээр ярьжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ОУ-д 2012 оны хавар болно. Харин парламентын сонгууль энэ оны 12-р сард болох юм. Өнгөрсөн бямба гаригт болсон “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев парламентийн сонгуульд тус намын нэрсийн жагсаалтыг тэргүүлэхийг зөвшөөрсөн билээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путиныг ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг Медведев санал болгоод өөрөө засгийн газарт ажиллана гэж мэдэгдсэн байна.