Сангийн яамны сайд Алексей Кудриныг огцорсны дараа ч ОУ-ын төр засагтай харилцаа сайн хэвээрээ үлдэнэ гэдэгт ОУВС найдаж байна гэж ОУВС-гийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-нд Кудриныг дэд ерөнхий сайд, сангийн яамны сайдын албаас чөлөөх тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Оросын төрийн тэргүүний төсвийн зарлагын талаарх байр суурьтай санал нийцэхгүй байна гэсэн мэдэгдлээ тайлбарлахыг түшмэлээс энэ өдөр ерөнхийлөгч шаардсан билээ.