Афганистан улстай хил залгаа нисэх буудалд байрлаж байгаа АЦХ-ий нисэх онгоцуудаа Пакистан улс өнөөдөр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа. Пакистан, америкийн харилцаа эрс хурцадсан учир энэ шийдвэрийг гаргасан гэж энэтхэгийн “Хиндустан таймс” сонинд бичсэн байна. Үүнээс гадна афганистаны нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа баазаасаа АНУ-ын нисэх хүчин Хойд Вазиристанд агаарын цохилт өгч магадгүй гэж Исламабадын төр засаг болгоомжилж байгаа юм. Пакистаны ГХЯ-ны сайд Хина Раббани Хар НҮБ-ын ЕА-н 66-р чуулганд оролцож байснаа больж эх орондоо буцсан байна. Америкийн тал Исламабадыг “Хакканийн сүлжээ” гэдэг алан хядах байгууллагыг дэмжиж байгаа гэж буруутгасан хэвээрээ байгаа тул ГХЯ-ны тэргүүн буцахаар шийдсэн байна. “Хакканийн сүлжээ” байгууллага нь “Талибан” хөдөлгөөний нэг бүрэлдүүн хэсэг нь гэж тооцогддог юм.