Хойд флотын “Североморск” том завь эсэргүүцэгч хөлөг онгоцны багийнхан сирийн Тартус боомтод орлоо. Тэнд ОУ-ын ТЦХ-ний материал, техникийн хангамжийн төв нь байдаг юм гэж Хойд флотын хэвлэлийн алба өнөөдөр “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Улаан тэнгис, Аденын буланд хөвж байгаа иргэний хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах болон Африкийн эврийн эрэг хавийн далайн дээрэмчидтэй тэмцэх ажлаа “Североморск”хөлөг дуусгаад Тартус боомтод ирсэн юм. Тартус боомтод гурван өдөр зогсохдоо хөлөг онгоц хүнс, цэвэр усаа базааж авсан байна. Сирийн арабын БН улсад суугаа ОУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид тус хөлөг онгоц дээр зочилсон байна. ОХУ-ын ТЦХ-ний ерөнхий командлагч адмирал Владимир Высоцкий Сири улсын Тартус боомтод байгаа материал техникийн төвөө ОУ цаашид хөгжүүлэх болно гэж урьд нь “Интерфакс” агентлагт мэдэгдэж байсан билээ.