Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид эзлээд байгаа Аль-Растан хотыг сирийн танкууд буудсан байна гэж өнөөдөр Рейтер агентлаг уламжиллаа. Энэ буудлагаас болж 3 хүн шархаджээ. Аль-Растан хот Сири улсыг Түрк улстай холбодог хойд гол зам дээр байдаг юм. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Сири улсад 3-р сарын дунд үеэс Дераа хотод эхэлж улмаар бусад бүсүүдэд үсэрхийлсэн юм. Энэ мөргөлдөөнөөс болж 2700 хүн амь насаа алдсан гэж НҮБ мэдэгдэж байгаа юм. Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулж, улс төрийн өөрчлөн байгуулалт хийхийг сөрөг хүчнийхэн шаардаж байна. Асадыг огцрохыг АНУ, ЕХ уриалаад байна.