Москвагийн Их театр  «Алтан тахиа» үлгэрийн  дууриар энэ удаагийн улиралаа нээв.Уран бүтээлчид олон жил сэлбэн шинэчлэж ирсэн  театрын түүхэн байрандаа энэ онд шилжинэ. Римский – Корсаковын «Алтан тахиа» дуурийг Их театрын шинэ тайзнаа одоогоор тоглож байна.Гэвч улирлын гол үйл явдал сэргээн шинэчлэж  үнэхээр үзэмжтэй болгосон тайзнаа болох юм. Их театрын ерөнхий захирал Анатолий Иксанов чухамхуу энд тансаг алтлаг хөшиний өмнө  уран  бүтээлчдийн анхны хурал дээр төлевлөгөөг танилцуулав. «Хүнд түвэгтэй боловч тун сонирхолтой  улирал хоёр тайзнаа зэрэг ажиллана. Таван бүтээлийг анх удаа тоглоно. Япон, Канад, АНУ, Испани улсуудад аялан тоглохыг оролцуулан нийт 356 дуурь бүжгэн жүжиг үзүүлнэ. Бид Испанид зохион явуулж буй Оросын жилийг Мадридын «Реал» театрт хаах юм. Мөн Миланы «Ла Скала» театрынхан манайд хоёр удаа зочлон тоглоно» гэж Анатолий Иксанов хэллээ.Их театрын түүхэн тайз 10-р сарын 28-нд албан ёсоор  нээгдсэний дараа бүтээлч уур амьсгал эрч хүчээ авна. Зоригтой туршигч Дмитрий Черняковын найруулсан Михаил Глинкийн «Руслан Людмила хоёр» дуурийг бүр 11-р сарын 2-нд анх үзүүлнэ. Мөн Оросын гарамгай бүжиг дэглэгч Юрий Григоровичийн найруулсан Пётр Чайковскийн «Нойрссон гүнж» бүжгэн жүжгийг 11-р сарын 18-нд үзүүлэх юм. Дашрамд хэлэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  сэргээн шинэчлэсэн тетрыг хүлээж авахаар Их Театрт зочлон очлоо. Ерөнхийлөгч энэ бүжгэн жүжгийн сургуулилтийг  үзжээ.

    Их театрын балетын бүжигчидийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарсан байна. Америкийн нэрд гарсан бүжгэн жүжгийн театрын  гоцлол балетчин Дэвид Холлберг бүрэлдэхүүнд нь багтсан байна. Тэр хэлэхдээ «Америк хүн надад өндөр хариуцлага ногдов. Дэлхийн тэргүүлэх балетын бүжигчидийн  гишүүн болох нь ямар ч улсын бүжигчиний хувьд нэр төрийн хэрэг» гэв. Дэвид Холлберг бол  Их театрын уран  бүтээлчдэд  багтсан гадаадын хоёрдохь иргэн юм. Японы бүжигчин Морихиро Ивата Их театрын жүжигчидтэй хамт энд бүр 16 жил хамт тоглож байгааг дурдая. Их театрын балетын удирдагч Сергей Филин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө «Дэлхийд нээлттэй байх нь бидний уран бүтээлийн зарчим байх ёстой» гээд «Дэлхийн олон театртай, магадгүй бүх театртай эв найрамдалтай байвал зохино гэж бодож байна. Дэлхийн хамгийн сонирхолтой  балетын бүжигчид, бүжиг дэглээчдэд тавигчдад манайд ажиллах боломж олгох хэрэгтэй. Юу гэвэл манайд бүтээлч үйл ажиллагаанд шаардлагатай бүх байгаа» гэв. Их театрын дуурийн уран  бүтээлчид   ч үнэхээр өргөн цар хүрээтэй  бүтээл үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Жүжигчид түүхэн байрыг сэргээн шинэчлэсэн үеэр ажиллаж байсан Их театрын салбар тайзнаа ийм бүтээл дэлгэн тавих боломжгүй байсан. Тухайлбал Сергей Прокофьевын «Галт сахиус», Жакомо Пуччинийн «Турандот»  зэрэг томоохон дуурь урын санд нь багтсан. Их театрын байрыг цагт нь сэргээн засварлаж дуусгахаар 3500 хүн  ажлын шувтаргаар өдөр шөнөгүй ажиллав. Олон жил үзэгч олон хөл тавиагүй  домогт театрт цугларагсад сэргээн шинэчлэсэн театрыг нижигнэтэл алга ташин сайшааж хүлээн авав.