ОУВС, БРИКС-ийн орнууд тэр тусмаа Орос, Хятад улсуудаас тусламж  хүсч байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Учир нь европын бүсийг аврахын тулд ОУВС-гийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ба трилион евро шаардлагтай байгаагаас тус санд 400 тэрбум евро л байгаа юм байна. Хэрвээ тэд гаргаж зарах л юм бол ОУ евро облигацийг худалдаж авахад бэлэн байна гэж ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин урьд нь мэдэгдэж байсан юм. Еврог дэлхий даяараа аварч байна. Хуучин ертөнцийн нэгдсэн валютыг сүйрлээс хэрхэн аврах талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Вашингтонд G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Сангийн яамны сайд нар болон Төв банкны  удирдлагууд хэлэлцсэн байна. ОУВС, Орос улс болон БРИКС-ийн бусад улсуудыг ЕХ-нд туслахыг нээлттэй хүсч байна. Хэрвээ Нэгдсэн Европ холбоон дотроо мөнгө зээлийн нэгдсэн бодлого баримтлаж чадахгүй байгаа тохиолдолд яаж туслах юм бэ? Бусдын өрийг төлөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн эсэргүүцэл донор орнуудад улам газар авч байна. ЕХ-ны тэтгэлэгт орнууд бүсээ чангалаад гараан тосоод бүх дэлхийгээр тэнэхийг тэд бас хүсэхгүй байна. Хямралтай орнуудыг европын бүсээс гаргая гэсэн санал аль аль талаас сонсогдож байна. Ингэснээр байдлыг сайжруулж болно гэж шинжээчид үзэж байна. “Финмаркет” компанийн тэргүүлэх шинжээч Андрей Лусников хэлэхдээ «Зөвхөн Грек улс ч биш бусад орнууд тэр дундаа өмнөд Европын орнуудыг европын бүсээс гаргах нь мөнгөний бодлогын хувьд байдлыг сайжруулж болно. Еврог дэлгэрүүлэхдээ, янз бүрийн мөнгөний бодлоготой янз бүрийн улсуудыг Европ нэгтгэж байгаа ба үүнээс үүдэх эрсдэлийг маш муу тооцсон байна. Харин Грек улсын дампуурлын хувьд гэх юм бол Грекийг европын бүсээс гаргаж хуучин драхма мөнгөн тэмдэгтэд нь эргүүлэн оруулах нь эвгүй байдлаас гарах гарц болж болох юм. Үндэсний валюттай болох юм бол Грек улс өөрийн үндэсний валютаар үүрэг хариуцлага хүлээх ба нэг талаас грекийн эдийн засаг маш муу, нөгөө талаас еврогийн ханш маш өндөр байгаа зэргээс үүсэж байгаа ЕХ-ны асуудлыг шийдэх юм» гэлээ.

   Европын тэргүүлэгч орнуудыг европын бүсээс гаргах  зайлшгүй шаардлагатай гэж Жорж Сорос ярьж эхэллээ. Хэрвээ хямрал урьдчилан харахын аргагүй байдлаар хөгжиж байгаа бол хариу арга хэмжээ ч стандартын бус байх ёстой гэж тэр тэмдэглэлээ. Түүний үзэж байгаагаар Грек, Португал, Ирланд улсууд европын бүсээс даруйхан гарах ёстой. Энэ арга хэмжээ нь өрсөн даалууны зарчмаас зайлсхийх арга юм. Гэхдээ ОУВС, ЕХ эдгээр улсуудад тусламжаа үзүүлсээр байх хэрэгтэй.Еврог хадгалахын тулд европын бүсээс зарим нэг улсыг гаргаад зогсохгүй ЕХ-ны бүрэн хэмжээний Сангийн яамыг байгуулах хэрэгтэй гэж Жорж Сорос үзэж байна. Тэрбумтаны бодлоор бол Европын холбооны улс бүр өөрийн гэсэн бие даасан бодлого явуулж байгаа учраас нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн өнөөгийн механизм ажиллахгүй байна. Сорос жишээ болгож Герман улсыг дурдлаа. Нэг талаас Герман улс ЕХ-ны хамгийн хүчтэй эдийн засагтай улсын хувьд еврог аврахын тулд бүхнийг хийж байна.Нөгөө талаас германын татвар төлөгчдийн мөнгөөр грекийн өрийг төлж байгааг зогсоохыг улс дотроо улс төрчид шаардаж байна. Улс орных нь эдийн засагт асар их ачаалал өгч байгаа учраас Герман улс бусдын өрийг төлөх ажлаас хамгийн түрүүнд татаглазаж мэднэ гэж шинжээчид үзэж байна.Хэрвээ ингэвэл европын бүс дуусна. Хямралаас гарах арга замыг эрж хайхад европын бүсийн улсуудад асар бага хугацаа байгаа нь гол тулгамдсан  асуудал болж байна. Үүнд зөвхөн 6 долоо хоног л байна гэж английн төрийн сангийн канцлер Жорж Осборн мэдэгдлээ. Франц улсад 11-р сард болох  G20-ийн дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлийн хугацаа болно.