Өмнөд Солонгост хүргэх Оросын түлшийг БНАСАУ-ын нутгаар дамжуулан хийн хоолой тавих шийдвэр гарвал харицлагыг өөртөө хүлээхийг Москвагаас Сөүл хүслээ. Өмнөд Солонгосын Когаз компанийн удирдлагууд ингэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост хий худалдах урьдчилсан гэрээнд оросын Газпром, солонгосын Когаз компаниуд энэ сард гарын үсэг зурсан боловч БНАСАУ-тай харилцаа муудах л юм бол Пхеньян хийн хоолойг зүгээр л хаачихна гэж Сөүлд болгоомжилж байна. Улаан-Үд хотод 8-р сард хийсэн хэлэлцээр дээр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Өмнөд Солонгос улс руу тус улсын газар нутгаар дамжуулан хий дамжуулах хоолой тавих асуудлаар  БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ирээс баталгаа авсан билээ.