АНД-н орнуудын “Найрамдлын цэцгийн баглаа-2011” үндэсний гоцлол бүжгийн олон улсын 5-р наадам өнөөдөр Буриадын нийслэлд нээгдлээ. Энэ наадамд Орос, Монгол, Хятад улсуудын бүжигчид оролцож байна. Энэ бүжгийн наадам нь ОХУ-ын Соёлын яамны ивээл дор явагдаж байгаа. Мөн Буриад улс Орос улсын бүрэлдхүүнд сайн дураараа нэгдсний 350 жилийн ойд зориулсан юм.  “Найрамдлын цэцгийн баглаа-2011” наадамд оролцогчдын хамгийн ахмад нь 25 нас ч хүрээгүй юм. Тэд шүүгчдийн өмнө үндэсний сонгодог бүжиг, үндэсний уламжлал дээр тулгуурласан орчин үеийн бүжиг зэргийг бүжиглэж үзүүлэх болно. Наадмын ялагчид болон шагналтнууд 9-р сарын 28-нд тодорхой болно. Наадмын уралдааны хөтөлбөр эхлэхээс өмнө бүжигчид болон бүжиг дэглээчид ОУ-ын буддын шашинтнуудын уламжлалт Сангхийн ордон, буддын хийд байдаг Иволгийн дацанд очсон байна. Түүний тэргүүн Пандито Хамбо лам Дамба Аюшеев үндэсний соёл, уламжлалаа хөгжүүлж байгаа залуучуудын хүсэл эрмэлзэлийг идэвхитэй дэмжиж байгаа билээ.