Оросын хилчдийг буудсан хэргээр Хойд Солонгосын 3 иргэн Алс Дорнодод баривчлагдсан байна. Энэ хэрэг 9-р сарын 19-нд Агуу Петрийн булан дахь оросын усан хилд болсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Приморийн хязгаарын хэлтсээс мэдээлсэн байна. Хууль бусаар кальмар агнаж байсан хойд солонгосын загасчдыг “Приморье” харуулын онгоцны хилчид тэр өдөр баривчилсан байна гэж мөрдөн байцаагчид мэдэгджээ. Баривчлах үед БНАСАУ-ын иргэд эсэргүүцэл үзүүлсэн байна. Хил зөрчигчидөд эрүүгийн хэрэг үүсгээд байна.