Энэ оны эхнээс дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж яваад 82 сэтгүүлч амь насаа алджээ. Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн захирал Элисон Маккензи Тайбэйд болсон медиа форумын үеэр энэ тоо баримтыг дурдсан байна. Тус хүрээлэнгийн тоо баримтаас хархад хэвлэл  мэдээлэлийн ажилтнуудад хамгийн халгаатай газар нь Мексик улс тодорч  тэнд 10 орчим сэтгүүлчдийг хороосон байна. Мексик улсад мансууруулах бодис тархааж байгаа мансууруулах бодисны бүлэглэлийн үйл ажиллагааг мөрдөж байгаад тэд алагджээ. Сэтгүүлчдийн ажилд халгаатай 2 дахь орон нь Ирак,  3-рт Пакистан улс оржээ. Хойд Африк, Ойрхи Дорнодын орнууд бас халгаатай орнуудын тоонд багтсан байна.