Урьд нь БНАСАУ-ын хувьд хэрэглэж байсантай ижил, алхам алхамаар ахих бодлогыг Ираны цөмийн асуудлыг шийдэхдээ баримтлахыг ОУ санал болгож байна гэж  Си-Эн-Эн сувагт өгсөн ярилцлагадаа  ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров  мэдэгдлээ. Тегераныг ураны центрфуг үйлдвэрлэх ажлаа зогсоохыг оросын сайд уриаллаа. Ингэснээр шинэ хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжтой гэж ГХЯ-ны тэргүүн үзэж байна. Дараа нь Иран улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний нэмэлт протоколийн оролцогч болж чадах юм. Иран улс нь энхийн атомын хөтөлбөрийн далбаан дор цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж АНУ, Барууны хэд хэдэн улсууд тус улсыг буруутгаж байгаа юм. Энэ зэмийг Тегеран үгүйсгэж түүний цөмийн хөтөлбөр нь тус улсын цахилгаан эрчим хүчийг хангахад л чиглэгдсэн гэж мэдэгдэж байгаа юм.